Өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтан, 207 сурагч коронавирусний халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-10-01 20:15:21

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн 27 суманд Ерөнхий боловсролын 33 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 2021 оны 10-р сарын 1-ний өдрийн байдлаар 23 сургууль бүрэн танхимаар, цахим- танхим хосолсон хэлбэрээр 6, бүрэн цахимаар 4 сургууль тус тус хичээллэж байна.

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 5 цэцэрлэг зайны сургалтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 39 цэцэрлэг танхимын зохион байгуулалттайгаар хичээллэж байна. Төв аймгийн 27 сумын ЕБС-д нийт 18012 сурагч суралцаж, 1611 багш, ажилчид ажилладаг. Үүнээс өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтан, 207 сурагч коронавирусний халдвараар өвчилжээ.

Мөн Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 3575 хүүхэд байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар танхимаар 39 хувь, зайны сургалтаар 69 хувийн ирцтэй байна. Төв аймгийн Баянцагаан, Сүмбэр, Өндөрширээт, Заамар сумын нийт 4 сургуулийн хичээлийг 100 хувь цахимд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ