Тонхил, Баян-Уул сумын багийн эмч нарт мотоцикл олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-01 16:58:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ өдрүүдэд сумдад ажиллаж, сумдын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр очиж танилцаж байна. Тэрээр ийнхүү ажиллах үеэрээ Тонхил, Баян-Уул сумын багийн эмч нарт мотоцикл гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний түргэн шуурхай байдлыг сайжруулах зорилгоор улсын төсвийн санхүүжилтээр аймгийн нийт сумын багийн эмч нарыг унаажуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа юм. 


Холбоотой мэдээ