Багшийн хөгжил-судалгаа аргазүйн төв байгуулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-28 13:43:22

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргал БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд “Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төв”-ийн зураг төслийг өргөн барьж, ирэх оны төсөвт суулгаж өгөх хүсэлт тавилаа.

“Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төв”-ийн зураг төслийг орон нутгийн төсвөөр  гүйцэтгэж, газрын асуудлыг нь шийдвэрлэжээ. 

Энэхүү төв ашиглалтад орсноор Архангай аймгийн багш нар харилцан нэгнээсээ суралцаж, тасралтгүй хөгжих нөхцөл бүрдэнэ. 

Боловсролын шинэчлэлийн хүрээнд аймагт оруулж буй бодитой хөрөнгө оруулалт хэмээн албаны хүмүүс харж байгаа юм.

Засаг дарга М.Батжаргал: 

-БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай хоёр өдрийн турш хамтран ажиллалаа. Аймгийн зүгээс өгсөн албан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

“Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төв”-ийн барилгын асуудлыг ирэх онд шийдвэрлэхээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ