Цагаан-Үүр суманд 100 хүүхдийн дотуур байр, 280 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-27 10:07:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хичээлийн байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.


 Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан 220 хүүхдийн сургуулийн байр, улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан 100 ортой дотуур байрын барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцлоо. Тэрбээр 3 аваргын өлгий болсон энэ нутгаас олон сайхан аварга алдартнууд төрнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг онцолж байлаа.


Цагаан-Үүр сумын сургууль 1935 онд анх байгуулагдсан бөгөөд энэ жил 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийг 2005 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит болгосон ажээ.


Холбоотой мэдээ