Германд бага насны хүүхдүүдийг ирэх оноос вакцинжуулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-21 15:22:56

БЕРЛИН. /DW/. Германд 12-оос доош насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд 2022 оны эхэн үеэс хамруулж эхлэх төлөвтэй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан даваа гарагт мэдэгджээ. 


“12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах зөвшөөрөл ирэх оны эхний улиралд гарах төлөвтэй байна. Ингэснээр бага насны хүүхдүүдийг ч гэсэн хамгаалах боломж бүрдэнэ” гэж Й.Сапн “Funke Mediengruppe” сонинд мэдээлжээ. 


Роберт Кохын нэрэмжит халдварт өвчин судлалын хүрээлэнгийн мэдээллээр, даваа гаргийн байдлаар Германд 52.5 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсанаар вакцинжуулалтын түвшин 63.1 хувьтай байна. Мөн 56 сая орчим хүн вакцины ядаж нэг тунг тариулжээ. 


Энэ сарын эхээр Германы “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгч “BioNTech” компани вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтээ тун удахгүй гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Тус компанийн мэдээлснээр, хүүхдүүдэд ижил вакциныг бага тунгаар тарина.

Холбоотой мэдээ