Байт харвааны ДАШТ АНУ-д эхэллээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-21 15:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 21-нд АНУ-ын Өмнөд Дакота мужийн Янктон хотноо байт харвааны спортын 51 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

.

Америк тивд 6 хоногийн турш үргэлжлэх ДАШТ-д 55 орны 344 харваачид рекурв /олимпын төрөл/, компаунд гэсэн 2 төрлөөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн болон холимог багийн аварга шалгаруулах 10 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.



Байт харвааны ДАШТ 1931 оноос эхлэн 2 жил тутам зохиогддог болсон бөгөөд Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тухайлбал, компаунд төрөлд Г.Ганзориг, Г.Ган-Эрдэнэ, Л.Отгонбаяр /эрэгтэй/, Б.Мөнгөнчимэг, С.Болорсайхан /эмэгтэй/ нар, рекурв төрөлд Д.Дашнамжил, Э.Нармандах, Ж.Гантөгс, эмэгтэйчүүдээс А.Отгонжаргал нар цэц мэргээ сорих юм байна. ДАШТ компаунд төрлийн эрэгтэйчүүдийн хувийн чансаа тогтоох харваагаар эхэлнэ.


“Янктон -2021” ДАШТ-д “Токио-2020” олимпын гол баатруудын нэг, байт харвааны төрлөөр нэг олимпоос 3 алтан медаль авсан /эмэгтэй ганцаарчилсан, эмэгтэй багийн болон холимог багийн төрөлд/ анхны харваач БНСУ-ын Ан Сан болон эрэгтэй ганцаарчилсан харвааны олимпын аварга Туркийн  Мете Газоз нарын алдартан хүрэлцэн иржээ.

Холбоотой мэдээ