Есөнбулаг сумын ЗДТГ-ын үйлчилгээг цахимаар авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-15 19:14:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын иргэд “Токи” чатботоор дамжуулан сумын ЗДТГ-ын үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

“Toки” туслахыг ашиглан Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Ухаалаг Алтай хот" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхээр болсон аж. Ингэснээр төрийн үйлчилгээг ард иргэд түргэн шуурхай, хялбар аргаар орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломж бүрдэж байгааг холбогдох албанаас онцлон танилцуулав.

Чатботод ямар мэдээллүүд багтсан байгаа вэ?

-Төрийн үйлчилгээ авахтай холбоотой бүх төрлийн бүрдүүлэх материалын мэдээлэл

-Тог цахилгаан, усны дуудлага, Онцгой байдлын газар, Эмнэлэг, Цагдаагийн газар, цэвэрлэгээ, Алтай хотын Цогц үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагуудтай шууд холбогдох

-Албан хаагчдын утасны жагсаалт

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-т санал хүсэлтээ чатботоор дамжуулан илгээх боломжтой юм.

Дараах линк дээр дарж чатботтой холбогдоорой.  https://link.toki.mn/rZvu 

ТОКИ АПП ->ҮЙЛЧИЛГЭЭ->ЕСӨНБУЛАГ СУМ гэж хайгаад Чатботтой холбогдоно уу.


Холбоотой мэдээ