"Бүтээлч гэр"-ийн урлангаас...

Фото
167@montsame.mn
2021-09-15 16:50:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт эсгийгээр бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний зүйл урлаж байгаа Чадраабалын Дөлгөөний бүтээлүүдээс сонирхуулж байна.

Түүний хувьд өөрийн сонирхлоор гэрээрээ эсгий урлал хийж байсан бол саяхнаас үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр ажиллах болж, үеийн бүсгүйчүүддээ эсгий урлал зааж сургах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж эсгий урлалдаа туслалцуулах зэргээр цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд "Бүтээлч гэр"-ийнхэн нэлээд захиалгатай ажиллаж байна.