Хүүхдийн асрамж, халамжийн “Нархан” төвд усан оргилуур барьж өгөв

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-13 15:49:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Clubhouse платформоор танилцаж, нэг хүсэл зорилго дор нэгдсэн “Чихэрлэг залуусын нэгдэл”-ээс “НАРХАН” гэр хотхон асрамж, халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэг болгон усан оргилуур барьж өгчээ. Усан оргилуурыг албан ёсоор нээж, хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 12-нд болсон байна.


Тус залуусын нэгдэл өмнө нь олон сайн үйлсийн ажил хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, эзэнгүй орхигдсон нохой, муурыг асран хамгаалах үйл ажиллагаа явуулдаг залуусыг дэмжин тэдэнд нэн шаардлагатай байсан, хоол хадгалах 550 литрийн багтаамжтай хөлдөөгч авч өгч байжээ.

 

Мөн “Shambala-2056" төслийн хамт олонтой нэгдэн "Говьд 1 мод, гэр хороололд 1 мод тарих"  аяныг амжилттай зохион байгуулсан байна.




Энэ удаад усан оргилуурын нээлтийн үеэр хүмүүсийн хандивласан хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл, шинэ хувцас зэргийг “Нархан”-асрамж халамжийн төвд гардуулжээ. 


Холбоотой мэдээ