Шинээр 3240 хүнээс халдвар илэрч, 14 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-09-11 11:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3240  хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  1231 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 6 эмэгтэй, 8 эрэгтэй, нийт 14 хүн энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын  1705 нь Улаанбаатар хотод,  1535 нь орон нутагт бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21 334 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 3405, хүүхэд  3085 байна.


Харин нийт эмчлүүлэгчдийн  13 962 нь хөнгөн, 5457 нь хүндэвтэр, 1649 нь хүнд, 266 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн  39 792 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.



Холбоотой мэдээ