Ургац хураалт 30 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд ургац хураалт 30 гаруй хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээллээ.
Энэ онд тус аймагт төмс 61.6 га, хүнсний ногоо 110.2 га, тэжээлийн ургамал 70.6 га, жимс, жимсгэнэ 33.2 га талбайд тариалж нийт 275.7 га талбайгаас 1800 орчим тн ургац хураан авахаар төлөвлөөд байгаа юм. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Булган, Сэврэй, Хүрмэн, Ноён сумын зоорь, Гурвантэс сумын услалтын системийг засварласан. Газар тариалан эрхлэгчдээ дэмжиж энэ сарын 27-ныг хүртэл Өмнөговьд тарьж ургуулсан хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг аймгийн төвд зохион байгуулж байна.