Коронавирусний халдварын тохиолдол 149-өөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-10 13:58:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 404 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 149 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс  Есөнбулаг суманд 98, Чандманд 7, Бугатад 8, Эрдэнэд 5, Баян-Уулд 3, Цогтод 1, Баянтооройд 9, Тайширт 2, Хөхморьтод 2, Тонхилд 4, Төгрөгт 2, Цээлд 1, Алтайд 1, Бигэрт 1, Дарвид 2, Жаргаланд 3 тохиолдолд бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд 5624 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. 

Есдүгээр сарын 10-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 925 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 816 хүний биеийн байдал хөнгөн, 136 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 70 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 4642 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1612 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.


Холбоотой мэдээ