ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Д.С.Песковыг “Алтан гадас” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-09 07:38:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзав.


Энэхүү уулзалтын хүрээнд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөнд тусгасан өндөр дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар санал солилцов. Талууд хоёр орны харилцааны түүхэн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлалыг ОХУ-д хийх нь хоёр  орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.  


Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр улсын хоорондын уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Д.Даваа гардуулав.

Холбоотой мэдээ