Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол
Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж,
Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож
буй энэ цаг үед Элчин сайдтай танилцаж байгааг тэмдэглэв.
Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Анкаратай сайн харилцаатайгаас гадна Истанбул
хоттой хүмүүнлэг, аялал
жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх, нийгмийн салбарт хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.
Түүнчлэн
хоёр тал хотын өмнө тулгамдаж буй асуудлын хүрээнд төсөл, хөтөлбөрүүд
хэрэгжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө
буйгаа илэрхийллээ.