Коронавирусний халдвар 48-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-07 18:22:06
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдвар 48-аар нэмэгдлээ.
Энэ сарын 7-ны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 48 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Даланзадгадад 21, Цогтцэцийд 7, Ханхонгорт 2, Сэврэйд 2, Булганд 2 тохиолдолд гарчээ. Мөн Баяндалай суманд 2, Ханбогдод 6, Хүрмэнд 3, Оюутолгой ХХК-иас 3 тохиолдол илэрчээ. Тус аймагт энэ сарын 6-нд 74, 5-нд 54, 4-нд 91 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахих, олон хүн цугласан газар очихгүй байх, хурим найр хийхгүй байхыг уриалж байна.
Холбоотой мэдээ