Гурван чиглэлийн автобус 5.30-00.00 цагийн хооронд зорчигч тээвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-06 14:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын гуравнаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний цагийг уртасгаж, 5.30-00.00 цагийн хооронд  зорчигч тээвэрлэж байна. 


Үүнд, Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлснийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 


Холбоотой мэдээ