Улаангом политехник коллеж элсэлт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-01 17:28:19

Увс аймгийн Улаангом политехник коллеж нь 2016-2017 оны хичээлийн жилд 27 мэргэжлээр элсэлт авч байна.

 Тухайлбал, техникийн боловсролын сургалтаар гэхэд 8 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх бөгөөд суралцах хугацаа 1,5-3 жил байх аж. Мөн мэргэжлийн боловсролын сургалтаар 18 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх ба суралцах хугацаа нь 1-2,5 жил байна. Тус коллежид суралцагчид нь сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна дотуур байранд үнэ төлбөргүй суух боломжтой аж. Тэрчлэн төгсөөд ажлын байранд зуучилдаг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болох гэх мэт олон давуу талтай. Тус коллежид элсэхийг хүсэгчид нь хувийн хэрэг, цээж зураг, бүртгэлийн хураамж зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх ёстой аж.

 Улаангом политекник коллежид суралцаад барилгын гагнуурчин, сантехникч, хүнсний технологич, тогооч зэрэг мэргэжил эзэмшсэн төгсөгчид сардаа нэг сая хүртэл төгрөгийн цалин авч орон нутагтаа сайн сайхан амьдарч буй жишээ олон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ