Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгын болгон барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-03 08:27:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрийг байнгын болгохоор барьж байна. 


Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа ирүүлжээ. Иргэдийн хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгох ажлыг ийнхүү эхлүүлжээ.


Учир нь гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрийг өнгөрсөн зургадугаар сард  орсон их борооны улмаас сэтэлсэн. Ингэснээр, буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.


Одоогоор гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж байгаа аж. Шинэ гүүр 60 метрийн урттай байх юм.



Холбоотой мэдээ