Гадаад иргэнийг гар утасны аппликейшнээр бүртгүүлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-02 16:43:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан “E-Immigration” гар утасны аппликэйшны андройд хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.


Тус аппликейшныг ашиглан гадаадын иргэдийг бүртгүүлэх, Гадаадын  иргэн, харьяатын газрын ажилтай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой юм. Мөн “E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн дөрвөн хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.


Аппликэйшн татах цахим хуудас: https://immigration.gov.mn

Холбоотой мэдээ