Хөлөнбуйрын постыг буулгаж, аймгийн төвд шилжүүлэн ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-30 15:59:14

Дорнод /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын нэгний өдрөөс Хөлөнбуйрын постыг татан буулгаж, аймгийн төвд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. Дорнод аймгийн хувьд халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн буюу хүн амын дунд коронавируст халдвар тархсан гэхэд болно. Тиймээс шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар эерэг гарах юм бол шууд эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. Түүнчлэн ард иргэдийг эмийн сангаас түргэвчилсэн оношлуур худалдан авч, өөрийгөө үзэж сурах, аль болох шинжилгээний нэмэлт цэгүүдэд очиж үйлчлүүлэхийг зөвлөлөө. Өөр бүс нутгаас ирсэн иргэдийг тусгаарлаж зургаа дахь хоногт нь шинжилгээ авдаг байсан бол үүнийг болиулж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөхийг зөвлөсөн юм. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудаа 50х50 харьцаатай зохион байгуулж, эм тарианы нөөц бүрдүүлэхийг уриалав.

Дорнод аймгийн хэмжээнд өдөрт бүртгэгдэж байгаа нийт халдварын 90 гаруй хувь нь аймгийн төвд илэрч байна. 

Холбоотой мэдээ