Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах ажлын хэсэг томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-31 16:16:47

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзоригийн баталсан удирдамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг томилогдлоо.

Тодруулбал, Алтай хотын 2021-2022 оны төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Алтай хотод үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах, хүлээн авах ажлыг эрчимжүүлэхээр сумын Засаг даргын орлогч Ш.Насангаар ахлуулсан ажлын хэсэг томилогдлоо. Тус ажлын хэсэгт Есөнбулаг сумын ЗДТГ-ын 21 алба хаагч долоон хэсэгт хуваарилагдан ажиллах ажээ.


Холбоотой мэдээ