ОШУСТ-д анхны монгол бүжиг, сонгодог балетийн студийн нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОШУСТ буюу Руский Дом байгуулагдсаны 45 жилийн ой, Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан РЦНК-д монгол бүжиг, сонгодог балетын бүжгийн студийг өнөөдөр нээлээ.
Уг нээлтэд
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОШУСТ-ийн захирал А.Р.Базархандаев,
бүжиг дэглээч “Suvd dance” студийн багш Н.Сувд болон бүжигчин хүүхдүүд, тэдний
эцэг эх оролцлоо.
Нээлтийн үеэр
ОШУСТ-ийн захирал А.Р.Базархандаев хэлэхдээ, “Бид жил гаруй хугацаанд олон
нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулж чадаагүй. Учир нь КОВИД-19 цар тахлын
өвчлөлөөс шалтгаалж байсан ч өнөөдөр бидэнд маш сайхан өдөр тохиож байна. Бид
ОШУСТ-д анхны студийн нээлтээ Н.Сувд багштай хамтран хийж байна” гэлээ.
Энэ үер бүжиг дэглээч “Suvd dance” студийн багш
Н.Сувд, “Манай студи дээр 5-18 насны хүүхдийн балет, монгол бүжиг хосолсон
сургалтууд явагдахаас гадна насанд хүрэгчдийн монгол бүжгийн ангиуд тус
тус хичээллэнэ. Бид үйл ажиллагаагаа энэ
хагас сайн өдрөөс эхлэн эхлүүлнэ. Тус салбарын үндсэн багшаар “Suvd dance”
студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувд /Магистр/ миний
бие өөрөө ажиллана.
Манай “Suvd dance” студи нь 2014 онд үүсгэн байгуулагдаж 7 дахь жилдээ ажиллаж байна. Бидний эрхэм зорилго орчин цагийн тайзны монгол бүжгийн сургалтыг суралцагчдын нас, түвшинд тохируулан чанартай, системтэй олгох, тэрхүү сургалтынхаа үр дүнг батлах юм. Мөн манай сургалтын төв сар хагасын хугацаанд 1 бүтэн бүжиг сурч, жил болгоны 6-р сар болон 12-р саруудад суралцагчдын сурсан бүжгүүд дээр тулгуурлан тайлан тоглолт хийж үр дүнгээ баталдгаараа онцлог давуу талтай” гэв.
Уг сургалтын төв
нь бямба, ням гарагт:
Балет монгол
бүжиг хосолсон /5-6 нас/ 10:00-11:30
Балет монгол
бүжиг хосолсон /7-9 нас/ 12:00-13:30
Өсвөрийн монгол
бүжиг /10-18 нас/ 14:00-15:30
Мэргэжлийн анги
/10-18 нас шалгаруулж авна/ 16:00-17:30 хичээллэх байна.
Мөн короновирусээс урьдчилан сэргийлэх үүднээс 1 ангид 10-аас дээшгүй суралцагчид байх бөгөөд халуунаа хэмжүүлж, хоорондын зайг баримтлан бүгд масктай хичээллэх юм.
Гэрэл зургийг Н.Батбаяр