Бүх сорьцод коронавирус илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-23 13:15:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт Нэгдсэн эмнэлэгийн лабораторид 111 сорьцод шинжилгээ хийхэд бүгд эерэг гарчээ. Тодруулбал нийт 111 хүнээс коронавирусний шинжилгээ авахад бүгд эерэг гарч талаар аймгийн онцгой комиссоос мэдээлэв. Байршилаар нь авч үзвэл Дархан суманд 86 тохиолдол буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Шарын гол суманд 23, Хонгор суманд хоёр тохиолдол бүртгэгдэж Орхон суманд илэрээгүй ажээ.

Бага насны хүүхэд өвчлөлд өртөх нь нэмэгдэж байгаа төдийгүй дээрх 111 тохиолдлын гучин нэг нь буюу 27.9 хувийг эзэлж байна гэж тархвар судлааж Б.Одонтунгалаг мэдээлэв. Цар тахлын гурав дахь давалгаа буюу тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш нийт 6429 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах есөн байранд нийт 508 иргэн эмчлүүлж байна.

1. Халдвартын тасагт – 29

2. Хүүхдийн тасагт – 64

3. Шарын гол сумын Тулга сувилалд – 61

4. Хонгор сумын ЭМТөвд-36

5. Саран-Клиник эмнэлэгт- 90

6. Оюутны хотхон-107

7. Орхон сумын ЭМТөвд -6

8. Сайхан сэтгэл эмнэлэгт-32

9. Эрхэм эмнэлэгт -83

Эмчлүүлэгчдийн биеийн байдлын хувьд: Хөнгөн – 465, хүндэвтэр 33, хүнд найм,  маш хүнд хоёр иргэн байна. Жирэмсэн 11 эмэгтэй байна. Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр коронавирусний халдвартай нэг ээж төрсөн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад 246 хүн гэрээр эмчлүүлж байна. Үүний 65 нь хүүхэд аж. Өнгөрсөн хугацаанд нийт 1496 хүн гэрээр эмчлүүлсэн. Коронавируст халдварын хөнгөн хэлбэрээр өвчилж гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд тавих хяналтыг өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулах, хэрэгжилтийг ханган ажиллахыг Дархан сумын Онцгой комисст даалгасан. Энэ дагуу өнөөдрөөс Дархан сумаас өдөрт нэг удаа утсаар хяналт тавьж ажиллахаар болжээ. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлан ажиглалтад нийт 672 хүн хяналтад байна.

 

Холбоотой мэдээ