Залуучуудын байгууллагын ойн сурын харваад 780 харваач цэц, мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-21 19:03:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Залуучуудын байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ойд зориулсан үндэсний сурын аварга шалгаруулах харваа Хүй долоо худагт өнөөдөр боллоо.

Монголын Залуучуудын Холбоо Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй, хоёр өдөр болох харваанд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байна. Харваа нь УОК, НОК-ын тусгай “Хариуцлагын гэрээ”-ний дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүйгээр болж байна. Нээлтийн үеэр МЗХ-ны шагнал болон мөн сурын спортын мастер цол гардуулах ёслолын ажиллагаа болжээ. 




Холбоотой мэдээ