Сумдад халдвар судлалын чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-20 14:08:52

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн 13 сумын эмч нарт коронавирусний халдварын хавьтлын судалгааг хэрхэн хийх, мэдээлэл дүн шинжилгээ хийх дадал олгох сургалтыг хийлээ гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

-"Коронавируст халдварын хавьтлын судалгаа, кластерийн судалгаа, мэдээлэл дүн шинжилгээ хийх арга зүй" сэдэвт сургалтыг сумдын эмч нарт хийгээд байна. Ковид-19 халдварын тохиолдол ихэссэн нөхцөл байдалтай холбогдуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй танхимын хоёр өдрийн сургалтыг амжилттай хийлээ. Энэ удаагийн сургалтад Алдархаан, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргаз, Сонгино сумдаас халдвар судлалын чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд хамрагдсан. Харин үлдсэн сумдын мэргэжилтнүүд энэ сарын 19-20-ний өдрүүдэд сургалтад хамрагдаж байна. Дээрх мэргэжилтнүүд маань цогц сургалтад хамрагдсанаар Завхан аймгийн 24 сумын 26 нэгжид халдвар судлалын чиглэлээр ажиллах мэргэжилтэн бэлтгэгдэх юм. Цар тахлын дэгдэлтийн энэ үед анхан шатны нэгжид ийнхүү халдварын тандалтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийх боломж бүрдэж байна. Цаашид эдгээр мэргэжилтнүүд маань онлайнаар туршлага судлах, сургалт арга зүйн зөвлөгөөг авч, бусад халдварт өвчний үед эмнэлгийн анхан шатны нэгжүүдэд  тандалт судалгааг хийх боломжтой юм. 

Холбоотой мэдээ