Завханы хүүхдүүд сумдад аялан тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-30 03:23:25

Завханы ХГБХХ-ийн дэргэдэх драм ангид 30 гаруй хүүхэд хичээллэж “Мэдрэх бүс” уран бүтээлийн нэгдэл байгуулжээ. Тэд Улиастайн хүүхэд багачууддаа уран бүтээлээ хүргэхээс гадна аймгийнхаа долоон суманд ирэх сараас эхлэн тоглолт хийн жүжгээ тавих юм.  

Тус нэгдэл нь Оросын хүүхдийн зохиолч С.Маршакын “Муурын байшин”, Э.Цэрэнчимэдийн зохиол, найруулга “Гурвалжин хайр” драмын жүжгийг нийтийн хүртээл болгоод байна.

Завханы ХГБХХ дэргэдээ бүжиг, драм, шатар, хөгжим зэрэг зургаан төрлийн дугуйлан хичээллүүлж хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж шинэ залуу авъяастнуудыг хөгжүүлдэг. Жилдээ 80-100 хүүхэд хамрагдан хичээллэдэг бүжиг анги гэхэд улс, бүс, аймгийн хэмжээнд зохиогдсон хүүхдийн урлагийн наадмуудад амжилттай оролцож алтан медальтан хамтлаг тав, мөнгөн медальтан хамтлаг долоо, хүрэл медальтан хамтлаг ес, тусгай байрын шагналтан 20 гаруйг тодруулаад байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ