Завхан аймагт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-06-30 01:43:13

Одоогийн байдлаар УИХ-ын 17-р тойрогт 23897 сонгогч бүртгэгдсэнээс 20540 хүн санал өгч ирц 85,9 хувьтай.

Харин 18-р тойрогт 21484 сонгогч бүртгэгдсэнээс 17418 хүн санал өгч ирц 81,1 хувьтай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим сумдад сүлжээ тасалдаж байгаагаас мэдээлэл дамжуулах нь удаашралтай байна. Бүрэн эцэслэж саналын дүн дэлгэрэнгүй гараагүй байна хэмээн Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ