ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээврээр үнэгүй зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино.
Ингэхдээ шалгалтын бичиг баримт буюу иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхээ үзүүлэн зорчих боломжтойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв.