"Шидэт бүжиг- 2015" спорт бүжгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 18:04:18

Өмнөговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, “Шидэт бүжиг” клуб хамтран “Шидэт бүжиг-2015” УАШТ-ийг Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Уг тэмцээн нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд оролцогчдын тоо нэмэгдэж ур чадвар сайжирсан байна.

Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Дархан-уул, Эрдэнэт, Улаанбаатар хотын 500 гаруй тамирчид оролцсоноос стандарт бүжгийн төрлөөр “Хатан туул” театрын бүжигчин Г.Анхбаяр, М.Халиун нар, харин латин төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин Ж.Тамир, Р.Үүрийнцолмон нар тус тус шалгарч улсын аврга боллоо.

С.Сумъяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд