Гол, усны ослоор амь насаа алдсан хүмүүсийн шалтгаан нөхцөлийг судалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 оны
эхний 8 сарын байдлаар гурван удаагийн
гол, усны ослын дуудлага бүртгэгдсэн байна.
энэхүү ослын улмаас зургаан хүн амь насаа алдсан байна. Эдгээрийн хоёр нь хүүхэд, дөрөв нь насанд хүрсэн иргэд байжээ.
Сэлэнгэ аймгийн ОБГ-аас гол, усны
ослоор амь насаа алдсан хүмүүсийн шалтгаан нөхцөлийг судалж үзсэн байна. Эл судалгаанаас үзэхэд иргэдийн анхаарал
болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул байдал нөлөөлжээ. Мөн иргэд согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсон, зориулалтын бус хөвөгч
хэрэгсэлтэйгээр гол усанд сэлсэн зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй аж. Ер нь усанд живсэн насанд хүрсэн хүнийг таван минутын
дотор аврах боломжтой гэнэ. Харин усанд живсэн хүүхдийн биед үхжилтийн процесс 2-3
минутын дотор явагддаг ажээ.