Мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-11 13:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар махны үйлдвэрүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгох эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-т нэмж тусгах тогтоол баталсан байна.


Уг зээлийг арилжааны банкаар дамжуулан мах нөөцөлдөг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 3 хувийн хүүтэй олгох юм. Ингэснээр ирэх онд махны нөөцийг бүрдүүлж, үнийг тогтворжуулах чухал алхам болж байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээлэв.

Холбоотой мэдээ