Татан буугдсан банкууд татварын өрөө барагдуулаагүй зөрчил илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албанаас Татварын
хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар аймгийн хэмжээнд татварын 10349995.8
мянган төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь илэрсэн байна. Тэр дундаа татан
буугдсан “Капитал” банк 18195.0 мянган төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” 539.0
мянган төгрөг, “Чингис хаан” банк 5370.0 мянган төгрөгийн тус тус татварын
өртэй байгаа нь анхаарал татжээ. Иймээс эл асуудлыг цэгцэлж, өр төлбөрийг
барагдуулах талаар хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна. Мөн шалгалтаар 173 төр
төсвийн байгууллага 294689.9 мянган төгрөгийн өртэй. Есэн төрийн болон ОНӨААГазар
байгууллага 3452638.1 мянган төгрөгийн өртэй байгаа нь илэрсэн аж. Түүнчлэн 1021
ХХК 6396706.7 мянган төгрөг, 21 банк
112545.9 мянган төгрөг, бусад 45 аж ахуй нэгж байгууллага 93415.2 мянган
төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа ажээ.
Хяналт шалгалтаар иргэн аж ахуйн нэгжтэй
байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээнд заасан төлбөрөө 2019 он хүртэл
төлөөгүй байдлыг илрүүлсэн байна. Үүгээр 311.2 сая төгрөгийн төлбөрийг аймгийн
төсөвт нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагч акт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа ажээ.