Дархлаажуулалтад 12-15 насныхан идэвхтэй хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 15:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд долоодугаар сард нийт 67 544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол II тунд 98 977 иргэн хамрагджээ.


Долоодугаар сард коронавируст халдварын 23 174 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 7.7 хувиар багасжээ. Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеийнхээс 14 хувиар багасжээ.


Халдварын тохиолдол багасаж байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотойг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 

Холбоотой мэдээ