Хөрөнгийн биржид өнөөдөр 18 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-29 18:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 34 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 405, 4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 18 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" (BNG+13.99%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" (XOC-9.36%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR-5.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 42,281 нэгж эрхийг 9.8 сая төгрөгөөр арилжсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 10 мянган ширхэг үнэт цаасыг 1 сая ам. доллароор арилжжээ. ТOП-20 индекс 0.08 хувиар өсөж, 31927.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,907,141,104,192.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ