Дэлгэрмөрөн голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-29 16:10:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Задгай”-д сумын төвөөс баруун зүгт 2 км-т Дэлгэр мөрний эрэг дээр 4 хүн зугаалж явах үед  1 хүн нь сэлж байгаад живсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай иргэн Д-г  эрэн хайх ажиллагааг 7 дугаар 23-ны өдрөөс 28-ы өдрийг хүртэл 6 хоног  хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. 


Эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь  зөвшилцсөнөөр 7 дугаар сарын 28-ы өдрийн 08 цаг 45 минутад зогсоолоо. Сүүлийн үед усархаг бороо орсны  улмаас гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ