ИРНА агентлагаас МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-23 11:41:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Иран улсын ИРНА агентлагийн дарга Мохаммад Реза Норузпур баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, хатагтай Б.Ганчимэг болон тус агентлагийн мэргэжил нэгтнүүд, редакторууд, сэтгүүлчид, ажилтнуудад МОНЦАМЭ мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн халуун мэндийг ИРНА агентлагийн мэргэжил нэгтнүүдийнхээ нэрийн өмнөөс миний бие дэвшүүлж байна.

МОНЦАМЭ агентлаг нь мэдээ, мэдээллийг бэлтгэх, түүнийгээ дэлхий дахинд хүргэх чиглэлд өндөр амжилт үзүүлж буй Монгол Улсын тэргүүлэх мэдээллийн агентлаг юм.

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид бол мэргэжлийн өндөр нэр хүнд, өнө удаан жилийн түүхийг өвлөн авсан хүмүүс. Энэ бол агуу бахархал, өндөр хариуцлага билээ.

Сүүлийн жилүүдэд тус агентлаг мультмедиа флатформууд, нийгмийн сүлжээнүүд болон шинээр гарч буй бусад технологийг хэрэглээндээ нэвтрүүлэн хурдацтай өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байна. Үүний зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ гүйцэтгэх зөвлөлийн идэвхтэй гишүүний хувьд ОАНА-гийн хүрээнд өрнүүлж буй бүс нутгийн хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж байна.

Та бүхний одоогийн гаргасан амжилт бол МОНЦАМЭ агентлагийн удирдлагууд, сэтгүүлчид, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, шаргуу байдлын үр дүн юм. Тэд Ковид-19 цар тахлын үед шинэ, бодитой мэдээллийг бэлтгэн хүргэж буйгаараа өөрсдийн ур чадвар, ажлын төлөөх чин сэтгэлээ батлан харуулаад байна.

Иймээс та бүхний хичээл зүтгэлд баяр хүргэх нь зүйн хэрэг. Эцэст нь, ИРНА, МОНЦАМЭ агентлаг нь одоогийн найрсаг харилцаагаа цаашид хадгалан бэхжүүлнэ гэдэгт миний бие итгэж буйгаа илэрхийлж байна.


Холбоотой мэдээ