Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 25-аар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого энэ оны хоёрдугаар улиралд 70 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 13 (18.6 хувь)-аар багассан бол өмнөх улирлынхаас 25 (35.7 хувь) -ээр нэмэгдлээ.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22 (31.4 хувь) тохиолдол унах бүдрэх, хальтарснаас
үүссэн бол унаж байгаа эд зүйлд цохигдох 11 (15.7 хувь), эд зүйлд хавчуулагдах 9 (12.9 хувь), гадны халдлагад өртөх 5
(7.1 хувь), эд зүйл дээр
гишгэх суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох 3 (4.3 хувь), халалт, түлэгдэлт, хөлдөлт 2 (2.9 хувь), хүчилсэн болон хүчтэй
хөдөлгөөн 1 (1.4 хувь),
цахилгаан гүйдэлд цохиулах 1 (1.4
хувь), живэх 1 (1.4 хувь),
бусад 15 (21.4 хувь)
тохиолдол бүртгэгджээ.
Осолдогчдын 33 (47.2 хувь) нь хөнгөн, 32 (45.7 хувь) хүнд хэлбэрээр осолдож, 5 (7.1 хувь) хүн нас барсан бөгөөд тэдний 16 (22.9 хувь) нь эмэгтэйчүүд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого энэ оны хоёрдугаар улиралд баруун бүсэд 6 (8.6 хувь), хангайн бүсэд 6 (8.6 хувь), төвийн бүсэд 7 (10 хувь), зүүн бүсэд 12 (17 хувь), Улаанбаатарт 37 (52.9 хувь), бусад буюу Улаанбаатар төмөр замд 2 (2.9 хувь) тохиолдол бүртгэгдлээ.
Осолдогчдыг насны бүлгээр авч үзэхэд
14 хүртэлх насных 2 (2.9 хувь),
18- 24 насных 10 (14.3 хувь),
25-34 насных 24 (34.3 хувь),
35-44 насных 17 (24.3 хувь),
45-59 насных 16 (22.9 хувь),
60 ба түүнээс дээш насных 1 (1.3
хувь) байна.