Зөөврийн худгийн савыг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-21 12:31:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын гэр хорооллын ундны усны зөөврийн худгийн савыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн саваар солих ажил хийж байна.

Тодруубал, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзоригийн үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Эрүүл Алтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын ундны усны зөөврийн дөрвөн худгийн савыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн саваар солих ажлыг “Ундарга-Алтай” ААТҮГ-аар хийж гүйцэтгүүлсэн байна. 

Эхний ээлжинд дөрвөн худгийн савыг сольсон бөгөөд усны савыг шинэчлэн сайжруулснаар тус сумын Харзат, Жаргалант, Түмэн багийн иргэд стандартын шаардлага хангасан савнаас ундны усаа уух нөхцөл боломж бүрдлээ хэмээн Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ