Гол, усны аюулаас 46 иргэнийг хамгаалж, голд суусан 5 автомашиныг татан гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-19 11:12:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гол, усны аюулаас 46 иргэнийг хамгаалж, голд суусан 5 автомашиныг татаж гаргаж, амь насаа алдсан 7 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.


Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн амралтын өдрүүдээр Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын  421 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.


Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг 20203 иргэнд хүргэж, ногоон бүсээс 3431 автомашин холдуулж, 4904 тараах материал тарааж ажилласан.


Мөн Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд Туул, Хэрлэн голын дагуу Шаргаморьт зуслангийн уулзвар дээр 12 зурагт самбарыг байршуулан ажилласан байна.

Холбоотой мэдээ