Төрийн далбааг мандууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-10 09:38:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс баяр наадмын өмнөх өдөр, жилийн бүрийн 7 дугаар сарын 10-нд төрийн далбаагаа мандуулдаг уламжлалтай. Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслол өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээбэр найрал хөгжмийн Хүндэтгэлийн марш аяны дор жагсаж төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж ёслол төгөлдөр мандууллаа. Монгол Улс 2008 онд төрийн далбааны өдөртэй болгохыг хуульчилан 2009 оноос хойш өдгөө 13 дахь удагаа ёсчилон мандуулж байна. 



Төрийн далбааны өдөр нь Монгол Улсын иргэдэд эх оронч, үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн туг далбаагаа хүндэтгэн хандах, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Энэ үүднээс жил бүрийн 7 дугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдрийг тэмдэглэн мандуулдаг.  Монгол Улсын Төрийн далбааг шинэчилэн өнөө цагийн манай улсын Төрийн далбааг 1992 оны 2 дугаар сарын 12-ноос хэрэглэж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ