Герман дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд "Элчин сайд нар"-ын танхимыг нээв

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-07-09 16:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Берлин хотын төв дэх Монгол Улсын ЭСЯ-ны байранд "Элчин сайд нар"-ын танхимыг нээв. Монгол Улс 1953 оноос хуучнаар БНАГУ-д, 1972 оноос ХБНГУ-д Элчин сайд нараа илгээж, зарим үед өөр орноос хавсруулан томилж байжээ. Элчин сайдууд, дипломатчид, тэдний ажил үйлсийн тухай мэдээ, баримтад тулгуурлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийн хуудсыг сөхөж, бататган хадгалахын зэрэгцээ судлан баяжуулах зорилгоор энэхүү танхимыг санаачилжээ. Танхимын нээлтэд Элчин сайд Д.Ганбат, ахмад дипломатч Л.Бярдамба, Н.Эрдэнэцогт нар оролцож, салбарын залуу мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзан сонирхолтой яриа өрнүүлсэн талаар ГХЯ-наас мэдээллээ. 




Холбоотой мэдээ