Хөгжлийн хөтөлбөр өрх бүрт хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-27 16:08:44

“Баянхонгор 2030” хөгжлийн хөтөлбөрийг бүрэн эхээр 400 ширхэг, 81 зорилтын хүрээнд хураангуйлсан хувилбарыг 18000 ширхэгийг хэвлүүлэн, өрх бүрт хүргэх ажлыг эхлүүлжээ.

Мөн Аймгийн цахим хуудсанд “Баянхонгор 2030” хөгжлийн хөтөлбөрийг бүрэн эхээр байршуулан, Тамгын газрын бодлогын хэлтсүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, сумдын Засаг даргын тамгын газар, төсөвт байгуууллагууд нь Баянхонгор аймгийн “2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилт"-ыг сар, улирал, жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

“Баянхонгор 2030” хөгжлийн хөтөлбөр аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулан аймгийн ИТХ-ын хуралдааны энэ оны 5 сарын 12-ны өдрийн 15/2 тоот тогтоолоор "Баянхонгор аймгийн 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилт"-ыг батлуулсан юм.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ