Сүхбаатар аймгийн хэмжээнд 39096 сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-27 15:52:08

Сүхбаатар аймгийн сонгогчдийн нэрсийн тоо эцсийн вариантаар гарчээ. Аймгийн хэмжээнд 39096 сонгогчийн нэрс 61 хэсгийн хороонд бүртгэлтэй байна. Сонгогчид өөрсдийн харъяа хэсгийн хороо буюу санал авах байранд очиж нэрсийн тулгатаа хийх хэрэгтэйг санууллаа.

Мөн сонгогчийн шилжилт хөдөлгөөнд 6 сарын 20-нд өгч байсан мэдээнээс хойш тодорхой хэмжээний өөрчлөлт оржээ. 124 хүн шилжин явж, 173 хүн шилжиж ирсэн тухай мэдээллийг аймгийн сонгуулийн хорооны гишүүн Г. Эрдэнэбат хэллээ.

Зөөврийн хайрцагаар санал авах үйл ажиллагаа маргааш болно. Хичнээн хүн зөөврийн хайрцагаар санал өгөх вэ? гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь энэ талаарх мэдээлэл аймгийн сонгуулийн хороонд ирдэггүй гэлээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ