Завханд коронавирусний халдвартай 949 хүн эдгэрчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-07 14:36:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 52 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.  

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 273 иргэний PCR шинжилгээг хийжээ. Өнөөдөр эмчлүүлж буй иргэдээс 29 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 949 хүн эдгэрлээ.

Шинээр бүртгэгдсэн 52 тохиолдлын 19 нь Улиастай суманд, Тосонцэнгэл суманд 8, Отгон суманд 11, Баянтэс, Шилүүстэй, Түдэвтэй, Цагаанчулуут суманд халдвар нэмж бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд явган эргүүл, авто эргүүлүүд ажиллаж байна. Байнгын дөрөв, түр 60 гээд нийт 64 цэгт хяналтын пост ажиллаж байна. Эдгээрт нийт 153 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Баянтэс, Идэр, Отгон, Цагаанчулуут, Яруу, Шилүүстэй сум тэг зогсолттой байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ