Цахим форумд загсгал цайг танилцуулжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-02 08:53:54

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны зургаадугаар сарын 25-нд эхэлсэн “Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” үйл ажиллагаанд оролцож байгаа бизнес эрхлэгчдийн төлөөлөлд Дорноговь аймгийн бизнес эрхлэгч “Далт Мөнгөн Шанд” ХХК-ийн захирал Ч.Алтанчимэг оролцож бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.

Хүний эрүүл мэндэд нэн тустай гэгдэх “Загсгал цай”-г түүний ээж Дорноговийн ажилсаг буурай  Д.Должин агсан анх санаачилж олон жилийн өмнө нутгийн брэнд болгосон юм.

Говийн эмзэг хөрсөнд ургадаг загсгал ургамал нь бутлаг эмийн ургамал бөгөөд тамир тэнхээ сайжруулах, биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй  энэ цайг хот, хөдөө 70 гаруй борлуулалтын сувгаар худалдаалдаг.

“Загсгал цай”-ны чанар Дорноговийн төдийгүй улс хийгээд хилийн чанадад ч танигдсан байна. Мөн даралт бууруулах цай онцгой үйлчилгээтэй. Загийн лавай гэдэг ургамлаар үйлдвэрлэсэн цай нь мөн л хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа аж. Цахим форум www.ExportMongolia.org цахим талбарт болж байгаа бөгөөд энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ