Завханы оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-01 15:57:37
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын нэрэмжит тэтгэлгийг зарлалаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

-Аймгийн Засаг даргын санаачилгаар аймаг орон нутгийнхаа оюутан залуучуудын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх. Тэдний шинэ санаа, бүтээлч үйлсийг нэмэгдүүлэх зорилгоор “Засаг даргын нэрэмжит тэтгэлэг”-ийг зарлаад байна. Энэ тэтгэлэгт Завхан аймгийн харьяат, дотоодын их дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангид суралцдаг.  Тэтгэлгийн журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан оюутнууд хамрагдах боломжтой гэв. Шалгаруулалтыг журамд заасан оноогоор дүгнэж 500-2 сая хүртэлх төгрөгийн тэтгэлгийг олгох аж.

 

Холбоотой мэдээ