Шинэ залуу эмч нар өвчтнийг сэтгэл зүйгээр эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-25 19:43:05

Завханы Нэгдсэн эмнэлэгт өвчтнийг сэтгэл зүйгээр эмчилж байна.

Тодруулбал хавдар болон үе мөч, мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдсөн эмчлүүлэгчдийн сэтгэл зүйг уламжлалт бариа засал, сэргээн засах эмчилгээтэй хавсран эмчилж буй юм.  Орон нутагтаа өөрсдийн бололцоогоор эмчилгээ хийж буй эдгээр эмч нар шинээр төгсөж ирсэн залуу эмч нар бөгөөд 2011 оноос нэгдсэн эмнэлэгт уламжлалын кабинет нэрээр нээгдсэн тасагтаа үйлчилгээгээ хийж байна.

Өдгөө эднийхэн өөрийн гэсэн арга туршлагатай өвөрмөц арга барил үйлчилгээгээрээ аль хэдийн танил болжээ. Энд  зүү тавих, хануур самнуур, бариа хийх сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээг шат дараатай хийдэг байна.  Эднийхэн өнөөдрийн байдлаар 110-аад хүнийг хэвтүүлэн эмчилж, 680 гаруй хүнд амбулатороор үйлчилжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ