Баяр наадмын талбайг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-24 15:37:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын талбайг буулгаж, шинэ талбай барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Ирэх жил Сүхбаатар аймаг байгуулсны 80 жилийн ой тохионо. Ой угтсан бүтээн байгуулалтын нэг нь энэ байх бөгөөд шинэ наадмын талбайг морь барианы хойд дэнж дээр барих аж.

Талбайн барилгын ажил удахгүй эхлэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулна.

Хуучин талбайн суурь нь суулт өгч, хана нь цуурч олон жил болсон учир цаашид ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, улмаар буулган бүтэн тоосгыг ААНБ-уудад хямд үнээр өгчээ. Харин энэхүү талбайн суурин дээр хүүхдийн парк байгуулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ