Хүн амын тал хувь нь дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-24 13:31:58

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг 18-аас дээш насны 52651 хүн амтайгаас 50 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Тухайлбал, эхний тунд 45793 буюу 87 хувь, хоёр дахь тунд 42495 буюу 80.7 хувь нь хамрагджээ.

Сумын дундаж 71-76 хувьтай байна. Харин аймгийн төв Хэрлэн сум эхний тунд 96 хувь, хоёр дахь тунд 88 хувьтай хамрагдаад байгаа юм. Вакцинд хамрагдсан хүмүүсийг хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад коронавируст халдвараар өвчилж, хүндрэх тохиолдол бага байгааг эмч нар сануулсаар байна.

Аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа: "Эхний тунг тарьснаас хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай. Одоогоор халдвараас урьдчилан сэргийлэх үр дүн нь тогтоогдоогүй байгаа тул вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хийх ёстой" гэв. Түүнчлэн иргэдэд хийж байгаа вакцинууд халдвараас 100 хувь хамгаалах эсэх нь батлагдаагүй байгаа учир дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч гэсэн амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж ариутган, олон хүнтэй газар явахгүй, гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриаллаа.   

Холбоотой мэдээ