Баяр наадам зохион байгуулахыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл хориглов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-19 13:36:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын «Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах, халдвартай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай»  195 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжаар улсын баяр наадам, олон нийтийг хамарсан аливаа ажлыг зохион байгуулахыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл хориглосон байна.

Мөн аж ахуйн нэгж,  албан байгууллагууд ойр орчмын газраа цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийх, сумын төвийн гудамж талбай, явган хүний зам, орон сууцны орц, хонгил, хогийн савыг ариутгах, сумын хэмжээнд амны хаалт зүүх аяныг эрчимжүүлэх, сурталчилгааны самбарууд байлуулах, тусгаарлах байр бэлдэх, тоог нь нэмэгдүүлэх ажлуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.   

Холбоотой мэдээ